Ажилчдаа зоддог захирлаас мэдүүлэг авахаар болжээ

img

Өмнөд Солонгосын технологийн “K-Technology”, “WeDisk” компанийн гол хөрөнгө оруулагч Ян Жин Хогийн нэгэн ноцтой бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байгаа. 

 

 

Эхний бичлэгт тэрбээр нэгэн ажилтнаа зодож, улмаар өмнөө сөхрүүлж, хэл амаар доромжилж буй юм.  Бичлэгийг 2015 оны дөрөвдүгээр сард хийсэн ба сэтгүүлчдэд ил болгожээ. 

 

Цагдаагийнхан энэ долоо хоногт ажилтнаа зодож, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн захирлаас мэдүүлэг авахаар болсон байна. Цагдаагийнхан өнгөрөгч долоо хоногт түүний эзэмшлийн 10 газарт нэгжлэг явуулжээ.

 

"Нотлох баримт дунд захирлын ажилтнаа зодож буй бичлэг, залуу эмэгтэй ажилчдад бэлгийн дарамт үзүүлэх, хууль бус насанд хүргэгчдийн бичлэг зэрэг бий" гэх нэрээ нууцалсан эх сурвалж хэвлэлийнхэнд мэдэгджээ. Гэхдээ уг мэдээллийг цагдаагийнхан батлаагүй байна. 

 

Хоёр дахь бичлэг энэ амралтын өдөр нийтэд хүрсэн ба уг бичлэгт тэрбээр ажлынхантайгаа хамт салхинд гарахдаа хэсэг ажилчдыг амьд тахиаг нум сумаар харвах, толгойг нь заазуураар цавчихыг шаардаж, тушаалыг нь биелүүлээгүй ажилчдаа зодож, танхайрчээ. 


Иргэд цагдаагийнхан түүнийг албан ёсоор түүнийг шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, дургүйцлээ илэрхийлсээр байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ард:
За нөгөө ардчилал гэдэг хөдүүд үүнийг дээд зэргийн хөгжил зөв зам гэж хуулах бий дээ, хүүхнүүдэд дарамт үзүүлдэг нь зөндөө шүү дээ, засал авах болтугай
2018-11-06
mgl:
tahia alah ch tun amarhan ajildaa ene omhii solongosuud l aimaar gej bodoj baigaa bolohoos
2018-11-06