Зэвсэглэсэн этгээд сурагчдыг барьцаалжээ

Камеруны Баменда хотноо зэвсэглэсэн этгээд “Presbyterian" сургуулийн дотуур байранд нууцаар нэвтэрч, улмаар 70 гаруй хүүхдийг барьцаалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Баменда Хотын захиргаа "Зэвсэглэсэн этгээд 76 хүүхэд болон дотуур байранд байсан гурван хүнийг барьцаалсан" гэж мэдэгджээ.
Гэмт этгээд сургуулийн автобусаар барьцааны иргэдийг авч явахыг оролдсон ч бүтэлгүйтсэн гэнэ.
Тэрбээр хүүхдүүдийг явган авч яваа хэмээн албаныхан эрэн хайх ажиллагаанд нисдэг тэргийг ашиглаж байна. "Гэхдээ уг хэргийн ганцхан хүн үйлдээгүй сайтар зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдэж байгаа. Хүүхдүүдийг хэд хэдэн хэсэг хуваан авч, хүн ам цөөн бүс нутгуудаар авч яваа байх" хэмээн Тагнуулын газраас мэдээлэв.
Уг хэрэг гурван өдрийн өмнө болсон гэмт этгээдүүд барьцааны иргэдийн талаарх видео бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан байна.
"Амби" гэх зэвсэгт бүлэглэл хүүхдүүдийг хулгайлсан талаар нэгэн барьцааны хүү мэдэгдэж, "Биднийг авраач" хэмээн гуйжээ.
"Барьцааны иргэдийг суллахын тулд эрх баригчид мөнгө өгөх ёстой" гэж нэгэн этгээд мэдэгдэж, "Удахгүй бид дахин холбогдох болно" гэж хэллээ.
Өнгөрөгч есдүгээр сард дээрхтэй ижил гарч байсан ба зэвсэглэсэн этгээд 10 гаруй хүүхдийг барьцаалж, тус бүр нь нэг сая франк өгөхийг шаардаж байв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ