Синхуа агентлагийн мэдээг РОБОТ ДИКТОР уншина

БНХАУ-ын төрийн мэдлийн "Синьхуа" агентлагийн удирдлагууд сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, мэдээгээ хиймэл оюун ухаант роботоор уншуулахаар шийдвэрлэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Цаг үеийн мэдээ мэдээлэлийг үзэгчдэд хүргэдэг мэргэжлийг хүний хоолойг ашиглан текст уншуулж сургасан 

 

Робот диктор дэлгэцийн өмнө гарахаасаа өмнө олон удаагийн туршилтад орсон аж. Робот цаг үеийн мэдээ мэдээллийг уншсан мэргэжлийн хүний дуу хоолойг ашиглан алдаагүй уншиж сурчээ. 

 

"Синьхуа" агентлаг технологийн"Sogou" компанитай хамтран Хятад болон Англи хэлний робот дикторыг бүтээсэн байна.

 

Бээжин хотноо зохион байгуулагдаж буй "World Internet Conference" арга хэмжээний үеэр робот дикторыг нийтэд танилцуулсан аж. 

 

Тус агентлаг робот дикторын тусламжтай үйл ажиллагаагаа 24 цагийн турш явуулахаас гадна олон улсад болж буй мэдээллээс хоцрохгүй байх ДАВУУ талтай болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ