Трамп Ерөнхий прокуророо ажлаас нь халлаа

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхий прокурор Жефф Сешнсийг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Цагаан ордны тэргүүн энэ тухай өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн байна.  Трамп “Ерөнхий прокурор Жефф Сешнсний гүйцэтгэсэн бүхэнд талархаж буйгаа илэрхийлье. Танд сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн жиргэжээ. 

 

Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Мэтью Уитакер ажиллахаар болсон байна. Жефф Сешнс хэвлэлийнхэнд "Энэ бол миний шийдвэр биш. Мэдээж хэрэг албаа үргэлжлүүлэн хаших сонирхолтой байгаа. Гэхдээ эрхэм Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байна" гэж мэдэгдлээ. 

 

АНУ-д өнгөрөгч долоо хоногт завсарын сонгууль зохион байгуулагдсан ба уг сонгуулийн дүнг танилцуулахын өмнө Трамп, экс прокурорыг албан өрөөндөө хүлээн авсан аж.  

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TRAMP ALUULAHVII MUNKHNARAN EEJ
2018-11-10