Трамп дайнаар амь үрэгдсэн Америк цэргүүдэд хүндэтгэл үзүүлсэнгүй

Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойн хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын нийслэл Парис хотноо айлчиллаа.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Вашингтоноос ирсэн хүндэт зочноо Элиссейн ордондоо хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.
Трампын уг айлчлалын ЭХЛЭЛ сайн боловч ТӨГСГӨЛ тааруухан, санаанд оромгүй үйл явдал бий болсон хэмээн олон улсын хэвлэлийнхэн мэдээлжээ. Удирдагчид уулзалтын эхнээс л нэг нэгэндээ дурамчхан байсан юм.
Трамп Бело Францын Бело дахь Америк цэргийн оршуулгын газар очиж, хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй уур амьсгалын улмаас хойшлуулсан аж.
1918 оны зун Германтай хийсэн тулааны үеэр нэгдсэн улсын 2,000 тэнгисийн цэрэг амь үрэгдсэн түүхтэй.
Цагаан ордон Ерөнхийлөгч Белогийн арга хэмжээг шалтгаангүйгээр хойшлуулсан явдалд "Усархаг аадар бороо орж байсан учир Ерөнхийлөгч Трамп дайны үеэр амиа алдсан цэргүүдийн шарилд хүндэтгэл үзүүлж чадаагүй" хэмээн учирлажээ.
Америкийн улс төрчид Ерөнхийлөгчийнхөө үйлдэлд дургүйцэж, "Бороо бол шалтгаан биш" гэж мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ