Улаанбаатарт 14 градус хүйтэн
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар улаанбаатарт 22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Ч.Санчирмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ