Тэшүүрийн холбооны нэрэмжит тэмцээн өчигдөр өндөрлөлөө

img

Өнөөдөр МҮОХ-ны дэргэдэх тэшүүрийн задгай талбайд өнгөрөгч бямба гарагт эхэлсэн Монголын тэшүүрийн холбооны нэрэмжит тэмцээнээс гадна БГД-ийн АШТ давхар боллоо. МТХ-ны нэрэмжит тэмцээнд 20 сургуулийн 50 гаруй өсвөрийн тэшүүрчид 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-оос дээш охид, хөвгүүдийн гэсэн насны ангилалд өрсөлдөж байна. Бямба гарагт тамирчид тэмцээний 2 зайд хурд хүчээ сорьсон бол өчигдөр нэг зайд тамирчид ур чадвараа сориод тэмцээний медальтнууд тодорлоо. Мөн 1-р сарын 7-8-ны өдрүүдэд Казахстаны Астанад гүйлтийн тэшүүрийн ААШТ болж өндөрлөсөн. Энэ тэмцээний 5000 метрийн зайд Монгол улсаа төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Д.Дэлгэрмаа 8.40 хугацаанд замаа туулж улсын рекорд амжилтыг эвдсэн байна. Тэрээр гүйлтийн тэшүүрийн ААШТ-ий энэ зайд манай улсаас анх удаагаа оролцсон эмэгтэй тамирчин болсон юм. МТХ-ноос 3-р сарын 4-5-ны өдрүүдэд өсвөр үеийн 2011 оны УАШТ-ийг Хандгайтад зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Бүх ард түмний спартикадын тэшүүрийн тэмцээнийг ирэх сарын эхээр зохион байгуулах ажээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ