О.Баасанхүү: МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн баруун гарын цэргээс уучлал гуйя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэхээр байлаа. Танилцуулгыг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулга хийх үед гишүүн О.Баасанхүү горимын санал гаргаж "Сайдын томилгоог Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. Төрийг бужигнуулъя, парламентын эрх мэдлийг саармагжуулъя гэдэг үг үйлдэл рүүгээ эхэлсэн үү, Ерөнхий сайд байхгүй байгаа нь. Хуулиараа Шадар сайд Ерөнхий сайдын эзгүйд орлодог. Хэрвээ би буруу зүйл ярьж байгаа бол Монол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баруун гарын цэргээс би уучлал гуйя" гэсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг ч гишүүнтэй адил байр суурь илэрхийлж, Ерөнхий сайдыг хуралдаанд иртэл түр завсарлага авлаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ