CNN-ийн сэтгүүлч Трампыг шүүхэд яллаа
2018-11-17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь хурцаар шүүмжилдэг "CNN" агентлагийн сэтгүүлч  Жим Акастог Цагаан ордонд орохыг хатуу хориглосон билээ.

 

Трамп Цагаан ордондоо энэ сарын 9-нд завсрын сонгуулийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулж байхад сэтгүүлч эр цагаачдыг хэрхэх талаар Ерөнхийлөгчөөс асуулт асуусан аж. Уг үйл явдлын дараа Трамп сэтгүүлчийг "ёс зүйгүй" хэмээгээд Цагаан ордонд эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хязгаарласан юм. 

 

 

Цагаан ордонд орох эрхээ хязгаарлуулсан сэтгүүлч эр шүүхэд хандаж, АНУ-ын Засаг захиргааны эсрэг заргалджээ.

 

АНУ-ын Дүүргийн шүүх "сэтгүүлч Жим Акастог Цагаан ордонд орохыг хориглосон нь хэвлэн мэдээлэх үүрэгтэй сэтгүүлчийн эрхэнд ноцтой халдаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан" хэмээн шийдвэрлэжээ. Шүүхээс сэтгүүлчийн ордонд орох эрхийг эргүүлэн олгосон байна. 

 

Шүүхийн шийдвэрийн дараа Ерөнхийлөгч Цагаан ордонд зохион байгуулагдаж буй хэвлэлийн хуралд оролцож буй  сэтгүүлчдийн баримтлах шинэ дүрэм журам гаргахаар төлөвлөж буйгаа зарласан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Шударга Шүүхтэй улс орон сайхан юмаа
2018-11-17
ардчиллын үлгэр дуурайл хаачив:
ярих хэлэх асуух эрхийг хязгаарлах нь дээ энэ хөгшин Трамп
2018-11-17