Британи гүнжийн сэтгэлийг тэрбумтан залуу татжээ
2018-11-19

Их Британийн хатан хаан II Элизабетийн хүү, хунтайж Эндрьюгийн том охин, гүнж Беатрис Йорк шинэхэн дурлалтайгаа учирсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 30 настай гүнж өөрөөсөө дөрөв ах, тэрбумтан Эдоардо Мапелли Моззи гэгчтэй үерхэх болсон гэнэ. Уг мэдээллийг Хатан хааны ордноос батлаагүй ч тэднийг саяхан нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. 

 

Тэрбумтан эр өмнө нь гэрлэж байсан ба нэг хүүхэдтэй юм. Тэрбээр өнгөрөгч онд шүүхэд ялалт байгуулж, Волфи хүүгээ асран хамгаалах эрхийг авсан гэнэ. 

 

Эдоардо ханхүү Уилъямтай тун дотно найзууд хэмээн ойрын эх сурвалжууд өгүүлжээ. 

 

Беатрисийн дүү гүнж Южин өнгөрөгч сард Жаск Брусбанк гэх залуутай ГЭР БҮЛ болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХАНХҮҮГИЙН ДОТНО НАЙЗ ЮМ БИЗ ДЭЭ. ДҮҮ ОХИНТОЙ СУУХ НЭЭ ДЭЭ ККК
2018-11-20
Zochin:
Chi uuruu bichig useg tailagdsan n deer bhaa. Zaschijee bas .... Evgenii ch genuu hehe
2018-11-19
zochin:
Yo medee bichih gej alah yumaa /Bichig useg tailaa ch ee Yu yasan YUjin be Евгений gunj geech dee
2018-11-19
Zochin:
Chi uuruu bichig useg tailagdsan n deer bhaa. Zaschijee bas .... Evgenii ch genuu hehe