"Их 20" уулзалтад ханхүү оролцож, АЛУУРЧИН гэх нэрээ цэвэрлэнэ

img

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо энэ сарын 30-нд эхлэх дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнуудын "Их 20" дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ.

 

 

Тэгвэл уг уулзалтад Саудын Араб улсыг төлөөлөн угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман оролцохоор болсон талаар "www.yahoo.com" сайт мэдээлэв.

 

Уг мэдээллийг Саудын Арабын төрийн мэдлийн агентлаг баталжээ. 

 

Хэвлэлийнхэн ханхүүг уг уулзалтад оролцохоор болсон нь АЛУУРЧИН гэх нэрнээсээ салах гол алхам хэмээн мэдээлж байна.

 

Туркийн Инстанбулын Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн хэрэгт ханхүүг холбоотой хэмээн олон улс үзэж байгаа. АНУ-ын Тагнуулын газар уг аллагын захиалагч бол ханхүү хэмээн мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ