Чикаго хотын эмнэлэгт халдлага гарч, 4 хүн амиа алджээ

img

АНУ-ын Чикаго хотын "Мерси" эмнэлэгт зэвсэгт халдлага гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.  Уг халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын дунд тус цагдаагийн албан хаагч болон эмнэлэгийн эмч байгаа аж. 

 

 

Халдлага орон нутгийн цагаар 15.00 цагт гарсан ба зэвсэглэсэн этгээд гэнэт эмнэлэгт гал нээж, дараа нь эмнэлэгийн ойролцоо мөн энгийн иргэд рүү гал нээжээ. 

 

Цагдаа нарыг хэргийн газарт ирэх үед гэмт этгээд амиа алдсан байсан гэнэ. Түүнийг амиа хорлосон хэмээн албаныхан үзэж байна. 

 

Энэ оны арван сарын байдлаар тус улсад 13,000 хүн зэвсэгт халдлагын золиос болж, алтан амиараа хохирчээ. 

 

Мөн 25,000 хүн шархдсан ба 250 цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт этгээдийн дайралтад өртжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ