"Ниссан" компанийн бас нэг захирлыг баривчилжээ

img

Японы хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч "Ниссан Мотор" компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг цалингаа худал мэдээлсэн хэмээн баривчлаад буй. Түүнийг Францаас Токио хотноо ирэх үед нь цагдаагийнхан саатуулсан гэнэ. 

 

Карлос Гон

 

Гоныг 2011 оноос хойш цалингаа хуурамчаар мэдээлж, хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг хувьдаа завшсан гэлээ. 

 

Тэрбээр ирэх 2022 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах гэрээтэй аж. Жилд дунджаар ерөнхийлөгч 10 тэрбум иенийн цалин авдаг гэнэ. Гон шалгалтаар уг цалингийнхаа 25-30 хувийг л Японы Татварын албанд тайлагнадаг болохыг тогтоожээ. 

 

Тэгвэл уг хэргийн дуулиан намжаагүй байхад тус компанийн салбар хариуцсан захирал Грэг Кэллиг баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. Түүнийг олон сая долларыг хувьдаа завшсан гэж буруутгажээ. 

 

Дээрх хоёр дуулиантай холбогдуулан "Ниссан Мотор" компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава "Энэ бол байж боломгүй хэрэг. Ажлын хариуцлага алдсан захирлуудыг чөлөөлөхөөр төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсэн" гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

 

Гоныг баривчилсан гэх мэдээллийн дараа компанийн хувьцаа 6 хувиар унажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ