Нийгмийн үзүүлэлүүд..
Үндэсний статистикийн хорооноос 2011 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын үзүүлэлтийг нэгтгэн гаргажээ. Нийгмийн үзүүлэлтийг нь тоймлон хүргэе. - Улсын хэмжээнд 2011 онд 70328 эх амаржиж, өмнөх оныхоос 4668 эх буюу 7.1 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 70576 болж, 4687 хүүхэд буюу 7.1 хувиар өслөө. Улсын хэмжээнд 2011 онд нэг хүртэлх насандаа 1152 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 123 хүүхэд буюу 9.6 хувь, 1-5 хүртэлх насны 258 хүүхэд эндэж, 89 хүүхэд буюу 25.6 хувиар буурчээ. - Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2011 оны жилийн эцэст 57.2 мянга болж, өмнөх оныхоос 18.9 мянган хүнээр буюу 49.5 хувиар өсчээ. Бүх шатны сургуульд суралцагчдын тоо 2011/2012 оны хичээлийн жилийн эхэнд 890.6 мянган хүн болж, өмнөх оныхоос 40.1 мянган хүн буюу 4.7 хувиар нэмэгдэв. - Бүх шатны сургуулийг 2010/2011 оны хичээлийн жилд 133.7 мян.суралцагчид төгссөнөөс ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 86.7 мян.сурагч (9-р ангийг 51.9 мянга, 11-р ангийг 33.1 мянга), мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийг 11.2 мян.суралцагчид, их, дээд сургууль, коллежийг 35.8 мян.оюутан төгсчээ. -Нийгмийн даатгалд 2011 онд 653.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 429.0 мянга буюу 65.6 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 224.5 мянга буюу 34.4 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оныхоос нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 77.6 мянга буюу 13.5 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 72.3 мянга буюу 20.3 хувь, төсөвт байгууллагынх 5.3 мянга буюу 2.4 хувиар нэмэгджээ. - Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 онд 56.8 мян.хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 141 хүн буюу 0.2 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 7.5 тэрбум төг буюу 26.8 хувиар нэмэгджээ... “Хүний хөгжил” сангаас 2011 онд 733.1 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олгожээ. - Халдварт өвчнөөр 2011 онд 42.8 мян.хүн өвчилж, өмнөх оныхоос 1466 хүн буюу 3.5 хувиар нэмэгдсэн нь өвчлөгчдийн тоо гар, хөл, амны өвчнөөр 1543 хүн буюу 59.7 хувь, мөөгөнцөр өвчнөөр 2221 хүн буюу 49.8 хувь, цусан суулгаар 1331 хүн буюу 38.6 хувь, трихомониазаар 623 хүн буюу 13.5 хувь, гонококкт халдвараар 582 хүн буюу 10.1 хувь, сүрьеэгээр 228 хүн буюу 5.4 хувиар буурсан хэдий ч вирүст хепатитаар 5573 хүн буюу 61.2 хувь, салхин цэцгээр 1829 хүн буюу 2.4 дахин, гахайн хавдраар 492 хүн буюу 93.4 хувь, тэмбүүгээр 331 хүн буюу 8.4 хувиар нэмэгдсэнээс голлон шалтгаалав. - Улсын хэмжээнд 2011 онд 19197 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 628 хэргээр буюу 3.2 хувиар буурчээ. Үүнд өмнөх оныхоос тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (231), нийгмийн аюулгүй байдлын эсрэг (189), захиргааны журмын эсрэг (52), байгаль хамгаалах журмын эсрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг тус бүр (39), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (24) зэрэг гэмт хэрэг нэмэгдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (712), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (351), хүн амын эрүүл мэндийн эсрэг (67), аж ахуйн эсрэг (43) зэрэг гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлөв. - Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2011 онд 8100 хүн гэмтэж, 922 хүн нас барсан нь өмнөх оныхоос гэмтсэн хүний тоо 614 буюу 8.2 хувиар өсч, нас барсан хүний тоо 269 буюу 22.6 хувиар буурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ