Ганцхан видеоноос болж, "D&G" Шанхай дахь шоугаа цуцаллаа

img

Италийн "Dolce & Gabbana" компанийнхан БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдахаар төлөвлөж байсан загварын шоугаа цуцалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тус компани ийнхүү шоугаа цуцалсан нь хэдхэн өдрийн өмнө албан ёсны инстаграм хуудастаа байршуулсан улаан даашинзтай бүсгүйн видео бичлэгээс болсон байна.  Бичлэгт "Эмэгтэй пицца, спагетти, канноло зэрэг итали хоолыг савхаар идэж буйгаар харуулдаг. Том хэмжээтэй каноллог савхаар идэж чадахгүй байгаа түүнээс хөтлөгч "Савхаар идэхэд хэтэрхий том байна уу?" хэмээн асуужээ. 

 

Учир нь уг бичлэг цахим ертөнцөд тарсаны дараахан хятадууд дургүйцлээ илэрхийлсэн юм. Мөн маргааш өдрөөс эхлэн  Хятадын урлагийн одод тус загварын шоунд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

 

Бээжингийн эрх баригчид шоу цуцлахад голлох үүргийг гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүн:
Юун ч эмзэг юм билээ дэ энэ Хятадууд.
2018-11-22