Шри Ланкаас томоохон булш олджээ
2018-11-22

Шри Ланк улсад 1983-2009 оны хооронд иргэний дайн дэгдсэн билээ. Иргэний дайны үеэр 20,000 хүн амиа алдсан түүхтэй. Тус улсын баруун өмнөд хэсэгт байрлах  Маннар хотоос олон хүнийг зэрэг оршуулсан томоохон булш олдсон байна.

 

 

Маннар хотноо иргэний дайн дэгдсэн ба амиа алдагсдын дайны хохирогчид хэмээн шинжээчид үзжээ.

 

Уг булшинд ойролцоогоор 230 гаруй шарил бий гэв.  Булшийг барилгын ажилчид олсон ба цагдаагийнхан уг бүсийг хамгаалалтад авчээ.

 

Амиа алдагсдын хэн болохыг тогтооход нилээн хугацаа шаардлагатай ба үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна.

 

2014 онд тус хотоос мөн иргэдийг бөөнөөр оршуулсан булш олдсон юм. Тус булшинд 96 хүнийг зэрэг оршуулсан байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин