Экс ерөнхийлөгчийн хөвгүүдийг АНУ-аас баривчилжээ

img

Панамын экс Ерөнхийлөгч Рикардо Мартинеллигийн хоёр хүүг цагдаагийнхан баривчилсан талаар "www.washingtonpost.com" сайт мэдээллээ. 

 

 

"Тэднийг өчигдөр АНУ-ын Майами хотноо байхад нь баривчилсан" гэж  Панамын Прокурорын газрын дарга Кения Порселл хэвлэлийнхэнд уламжлав. 

 

Тэрбээр "АНУ болон Панамын албаныхан тэдний талаар мэдээлэл хийх байх" гэж хэлжээ. Экс тэргүүн Рикардог өнгөрөгч оны дөрөвдүгээр сард АНУ-аас баривчилж, энэ оны эхээр Панамын талд хүлээлгэн өгчээ.

 

 

Рикардо 2009-2014 оны хооронд Панамыг удирдсан юм. Төрийн эрхийг барьж байхдаа тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига авах, улсын мөнгийн хувьдаа завших, Панамын визаг хууль бусаар зарсан хэмээн буруутгаж буй юм. Мөн түүнийг эрх баригч, сөрөг хүчний нөлөө бүхий эрхмүүдийн утсыг чагнасан, хууль бусаар мэдээлэл цуглуулсан хэмээн прокурорууд мэдэгджээ. Эдгээр хууль бус наймааг түүний хөвгүүд гардан явуулсан ба тэднийг ойролцоогоор 100 сая ам.доллар завшсан гэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манайд ийм шударга ес хэзээ тогтох бол
2018-11-22