Тайвань ламын бичлэг задарч, гей гэдэг нь илэрчээ

Тайванийн буддын шашны нэгэн ламын ноцтой бичлэг цахим ертөцөнд нийтлэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Кай Хун гэх 29 настай ламын хэд хэдэн НУУЦ бичлэг задарчээ. Уг бичлэгт тэрбээр мансууруулах бодис хэрэглэхээс гадна нэгэн залуутай бэлгийн харьцаанд орж, “Би чамд хайртай нөхөр минь” хэмээн хэлж буйгаар гарчээ.
Ийнхүү лам мансууруулах бодис хэрэглэхээс гадна ижил хүйстэн гэдэг нь олныг цочирдуулаад байна.
“Mirror Media” сонин ламын хориотой бичлэг, зураг зэргийг гартаа оруулсан гэдгээ мэдэгдэж “Бурхны шашинтан хүн ам, үйлдэл болон сэтгэлээрээ нүгэл үйлдсэн нь ичгүүртэй хэрэг” гэв.
Буддын шашинтай лам бэлгийн харьцаанд орох, мах идэх, архи уух, мансуурах зэргийг хориглодог ба ламтан ийнхүү бүх нүглийг үйлдсэн учир шашны хуулиар шийтгүүлэх нь тодорхой аж.
Ламтан Миаоли хотын Тхуан сүмд завилан суудаг аж. Шалгалтаар тэрбээр олон жилийн өмнөөс хар тамхи хэрэглэдэг байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ