Дайчдынхаа цогцсыг олохын тулд цэрэггүй бүсэд зам тавьжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын байгуулсан "Пхеньяны тунхаглал"-ын хүрээнд хоёр улсыг холбосон замыг барих ажил өнөөдрөөс эхэлсэн орсон талаар "www.koreatimes.co.kr" сайт мэдээллээ.
Хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийг дамнасан замыг Сөүл, Пхеньян нэг нэгнийхээ эрх ашигт нийцсэн хамтарсан төслийн хүрээнд л ашиглах гэнэ.
Ийнхүү хоёр улс 65 жилийн дараа анх удаагаа замаар холбогдлоо. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд Су Чо Сук "Өмнөд ба хойдын цэрэггүй бүсийн дундуур замтай боллоо" гэж мэдэгджээ.
Нээлтийн ажиллагаанд хоёр улсын томоохон албан хаагчид оролцсон гэнэ.
Гурван км үргэлжлэх уг шороон замыг 1950-1953 оны хооронд хоёр Солонгосын дунд дэгдсэн дайны үеэр амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын цогцсыг эрэн хайх, илрүүлэхэд ашиглах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ