Консулын байр руу салан тусгаарлагчид халдахыг санаархжээ

img

Пакистаны нийслэл Карачи хотноо байрлах БНХАУ-ын консулын байр руу зэвсэглэсэн этгээдүүд орохыг санаархаж, зэвсэгт халдлага үйлдсэн билээ.

 

 

Зэвсэглэсэн дөрвөн этгээд цагдаагийн албан хаагчид руу гэнэт гал нээсэн ба энэ үеэр дөрвөн цагдаа алагдсан талаар "CNN" агентлаг уламжлав.

 

Уг үйл явдлын үеэр хүчтэй дэлбэрэлт болсон талаар гэрчүүд өгүүлжээ. 

 

"The Balochistan Liberation Army" (BLA) гэх  салан тусгаарлагчид уг халдлагын хариуцлагыг хүлээсэн гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. 

 

БНХАУ, Пакистаны хөрш улсаас гадна тус улсын дэд бүтэц, хөгжил дэвшилд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ