Орос, Украины хөлгүүдийг ОЛЗОЛЖЭЭ

img

ОХУ-ын Тэнгисийн цэргийнхэн өчигдөр Крымийн хойгийн ойролцоо Украины тэнгисийн флотын гурван хөлгийг барьцаалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

"Уг хөлгүүдийг ОХУ-ын усан хилийг зөрчсөн" хэмээн Москва мэдэгдэв. 

 

Азовын тэнгист хүрдэг нарийн усан зам болох Керчийн хоолойд Украины хөлгүүд рүү гал нээж, улмаар олзолсон гэнэ. 

 

Украины гурван хөлөг Мариуполийн боомтод хүрэхээр зорчиж байжээ. Киев энэхүү үйл явдлыг "Өдөөн турхирсан үйл явдал" гэж мэдэгджээ. 

 

Гал нээх үед Украины хоёр цэрэг шархадан ба тэдний талаар мэдээллийг нууцалж буй талаар ойрын эх сурвалж өгүүллээ.

 

 

Оросын гэнэтийн дайралтын үеэр Украины чирэгч хөлгийн хөдөлгүүр эвдэрсэн байна. Уг үйл явдлын дараа ОХУ-ын эрх баригчид Керчийн хоолойг хаах шийдвэр гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
Оросууд хүлээцтэй юм. Манайх орос шиг байсан бол ѳдийд хавь ойрын улсууд байхгүй болсон байгаа.
2018-11-27
kub:
uuriin tolgoigui dagan duuriagchid iim baidald ordog ...gurjiin araas orj bndaa ...
2018-11-26
zocin:
urkainuud muu sanaatai,dandaa nato amerik geedl dolignood gyideg,uls,orsuud zob arga hemzee abah estoi,usan hil zorcdog ni baimgyi yabdal um
2018-11-26
Украйн Америкьай холбоотон болохоор тэгж байгаа юм, Оростой эвтэй л байсан нь дээр шүү дээ уг нь.
2018-11-26
О:
Эзэрхэг оросууд
2018-11-26
irgen:
harinch dendyy zoolon baina orsuud, ukrain gej neg zohiomol uls dendyy davarch delhiid dain yysgeh eh yysver tavij biana daa,,,,gadnii gar hol bologchid
2018-11-26
Зочин:
Орос ч хөршүүддээ чанга байна шүү. Эрхбиш манайхтай нэг арай гайгүй харьцаатай байх юм. Буриад, Тува маань нэг ёсны буфер юм даа.
2018-11-26