Лесби гэдгээ зарласан Жэки Чаны охин хуримлажээ

БНХАУ-ын нэрт жүжигчин Жэки Чаны охин Этта Нг хуримаа хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Өдгөө 19 настай Этта өнгөрөгч онд инстаграм хуудсаараа өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан юм. Тэрбээр өөрөөсөө 12 насаар эгч, Канадын загвар өмсөгч, жүжигчин Энди Отемтэй гэрлэжээ.
Хос өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас болзож эхэлсэн юм.
Хуримын ёслол энэ сарын 8-ны өдөр болсон ба Этта хуримын зургаа өчигдөр инстаграмдаа байршуулахаас гадна гэрлэлтийн баталгаагаа нийтэд үзүүлсэн байна.
Этта бол Жэки Чаны НУУЦ ХҮҮХЭД билээ. Жүжигчин эр гэр бүлтэй байхдаа жүжигчин, мисс Элейн Вутэй нэр холбогдож, 1999 онд Этта мэндэлжээ. Гэхдээ Элейн Вутэй охиноо ганцаараа өсгөсөн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ