Тайваньчууд бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй

img

Тайваньд өнгөрөгч амралтын өдөр орон нутгийн сонгуулиас гадна ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан билээ.

 

 

Тэгвэл ижил хүйстнүүдийг гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал асуулгад оролцсон нийт иргэдийн 77 хувь нь ҮГҮЙ хэмээсэн талаар "www.theguardian.com" сайт уламжлав.

 

Ийнхүү Тайванийн бэлгийн цөөнхүүд хууль бусаар гэрлэж, хүүхэд үрчлэн авах боломжгүй боллоо.

 

Тайванийн Дээд шүүх өнгөрөгч оны тавдугаар сард  ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх тухай шийдвэр гаргасан юм.

 

Гэхдээ хууль ёсных болгохын тулд иргэдээс дэмжлэг авах учиртай гэж шийдвэрлэж, бүх нийтийн санал хураалт зохион байгуулахыг үүрэгджээ. 

 

Шүүх саналын дүн дээр тулгуурлан гэрлэлтийг зөвшөөрөхгүй ч бэлгийн цөөнхийн аюулгүй байдлыг хуулиар хамгаалах боломжтой гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гаж юмнуудыг нийгмээс шахах л хэрэгтэй. Хүн нийгэмдээ үр хүүхэд гаргаж иргэн болгон төлөвшүүлэх үүрэгтэй. Аль улс орон ижил шүү дээ
2018-11-27