Иранд газар хөдлөлтөөр 700 гаруй хүн бэртжээ

Ираны Керманшах мужийн Сарпол-е Захаб хотноо өнгөрсөн шөнө 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 700 гаруй хүн бэртэж, гэмтжээ. Эмнэлэг, түргэн тусламжийн ачаалал эрс нэмэгдсэн ба эм, тарианы хомсдол үүссэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжлав.
Хүчтэй чичирхийллийн үед олон тооны барилга нурсан гэнэ.
Үндэсний аврах алба "Газар хөдлөлтийн үеэр хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл ирээгүй байна. Бидэнд ирсэн тоо баримтаар 729 хүн гэмтсэн" гэж мэдэгджээ.
Керманшах мужид өнгөрөгч онд газар хөдлөлт болж, 600 гаруй хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ