Украинаас болж Трамп, Путинтэй уулзахгүй гэж сүрдүүллээ

img

ОХУ-ын эрх баригчдын Украиныг өдөөн хатгасан үйдлээ нэн даруй зогсоохгүй бол Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо энэ сарын 30-нд болох “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп, Путинтэй уулзахгүй байх боломжтой гэж мэдэгджээ.

 

 

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжилсан талаар “www.washingtonpost.com” уламжлав.

 

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар “Их 20” уулзалтын үеэр түүхэн уулзалт хийхээр тохиролцоод байсан юм.  

 

Трамп “Путинтэй хийх уулзалтаа цуцалж болно. Бид ямагт Украины талд зогсох болно. Хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, үнэн зөвийг тогтоохын тулд АНУ хөндлөнгөөс оролцох эрхтэй” гэж хэллээ.

 

ОХУ-ын усан хилийг зөрчсөн хэмээн Украины хөлгүүдийг олзлоод олзолж, 23 гишүүнийг нь баривчлаад буй юм.

 

Украины тэнгисийн флотын гурван хөлөг Азовын тэнгисийг гатлан Мариуполь боомтод хүрэхээр явж байхдаа ОХУ-ын хилийг зөрчсөн гэж Москва мэдэгджээ. Уг үйл  явдлын дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-тай хил залгаа бүс нутгуудад 30 хоногийн хугацаатай цэргийн дэглэм тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нөлөөлөх болов уу, их шахуулсан нохйд хөөгдсөн баавгай эргэж ноцох нь гарцаагүй, хүн нохойгүй хөнөөл учирч баахан амьтад шархдаж баларсан юм болох вий
2018-11-28