Арлынханд хөнөөгдсөн залуугийн цогцсыг авахад хүндрэл үүсчээ

img

Энэтхэгийн Умард Сентинел аралд жуучлалаар очсон АНУ-ын иргэн Жон Аллен Чау гэх 27 настай залууг нум сумаар харваж хөнөөсөн билээ.

 

 

 

Тус арал дээр амьдардаг иргэд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, омог болж амьдарцгаадаг гэнэ. Залуу ганцаараа завиар тус арлын эрэг дээр ирэхэд арлынхан нум сумаар тасралтгүй харваж, хөнөөжээ.

 

Харамсалтайгаар амиа алдсан залуугийн цогцос өнөөг хүртэл арлын эрэг орчимд байна. Гэр бүлийнх нь цогцсыг нь авч, оршуулах ёслол үйлдэх хүсэлтэй буйгаа Энэтхэгийн эрх баригчдад уламжилжээ. 

 

Арлын эзэмшлийн бүсээс залуугийн цогцсыг авахад хүндрэлтэй буйгаа эрх баригчид гэр бүлд нь учирлажээ. Учир нь арлынхан ямар ч сануулгагүйгээр ном сумаар харваж, аврагчдын амь насанд заналхийлж буй гэнэ. 

 

"Survival International" байгууллагынхан залуугийн цогцсыг аралд дээр үлдээх нь илүү сайн арга байж мэднэ" гэж мэдэгджээ. 

 

Жон христийн шашны номлогч байсан ба уг тусгаарлагдсан иргэдэд шашин таниулахаар ганцаараа Сентинел аралд ирсэн байна.  Тэрээр амиа алдахаасаа өмнө найздаа захиа үлдээсэн байна. Уг захианд "Шашин хэнийг ч ялгах учиргүй. Амаргүй ч гэсэн би тийшээ явлаа. Би тэдэнд зориулан бэлэг хүртэл авсан"  хэмээн бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zov
2018-12-11
Ter arliin ni bumbugduud hayaval taarna
2018-11-29
ном сумаар харваж ... гэнээ :)))
2018-11-28
Yun shashin odo chn enetxegd ern bol amid yvaxad xetsuu bolson zerleg amitad n xot suuringaar n boltol orj xunruu dairdag bolson.Uchnuun miangaaraa uxej bna ard tumen n deerees zoxitsuulj chadxgui bga tiim oronluu yvjil bdag baigliin ymig baiglaar n uldeex estoi
2018-11-28
Варане:
Хайран исүсийн залуу. Тэд арлын ард олны зөв. Манай Монголчуудаас л дээр юм.
2018-11-28
zov
teneg gehees iluu ene hun yagaaad uhlees ch ul ain tiishee yawsan yum bol gj bodoj bna
2018-11-28
зочин:
Тэнэг хог вэ, зэрлэгүүдэд шашин ямар хамаа байна аа, шашин хүнийг ингэж л алж байгаа юм даа
2018-11-28