Lion Air: Инженерүүдийн алдаанаас болж, 189 хүн амиа алджээ

img

Индонезийн Тээврийн яам өчигдөр Ява тэнгист осолдсон  "Lion Air" компанийн "Boeing 737" онгоцны ослын талаарх эхний тайланг нийтэд танилцуулсан талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Онгоцны мэдрэгчийг нислэгт гарахаас өмнө инженерүүд засаагүй нь осол гарах шалтгаан болсон гэж  албаныхан уламжлав. Бали-Жакартагийн чиглэлд нислэг үйлдэх үед гарсан гэмтлийг инженерүүд засалгүй нуун дарагдуулжээ. 

 

2018 онд үйлдвэрлэсэн гэгдээд буй "737 Max" онгоц сүйрсний улмаас 189 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.

 

Ослын газар ажиллаж буй аврагчид онгоцны хар хайрцгийг олсон ба нийт 11 минут үргэлжлэх бичлэгээс ахмад зорчигчдоо аврахад хэтэрхий оройтсон болохыг тогтоосон аж.

 

Онгоц нийслэл Жакарта хотоос хөөрөөд ердөө 13 минутын дараа төв станцаасаа холбоо тасарч, 1470 метрийн өндрөөс 21 секундийн дотор унаж осолджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи малаа бүү гайхуул
2018-11-29
irgen:
ene amerikiin boeing ongoz chin olon jil shyymjlegdej baigaa shyydee syyliin jilyyded byh avaar ene ongoz,,,hamgiin ayultai muu ongoz gedeg um baina lee, dongoj avsan zoo shine ongoz ,,,mongol amerikiin hog avahaa bolih heregtei shdee!!!!!!!
2018-11-29
Чи малаа бүү гайхуул
Нигүүсэл:
Ум сайн амгалан болтугай. Эргэн төрөөрэй
2018-11-29