Монгол ноолуураар гоёсон ЖИЖИ ХАДИД

img

Супермодель Жижи Хадид Монгол ноолуураар гоёх болжээ. Энэ талаар “www.vogue.co.uk” сайт мэдээллээ.

 

“MANDKHAI CASHMERE”-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Ж. Мандхай

 

Цаг агаар хүйтэрч буй энэ үетэй зэрэгцэн супермодель Жижи Хадид ер бусын тансаг гоёлоор гангарч Нью Йорк хотноо олны өмнө үзэгдэх болжээ. Тэрбээр хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй ноолууран бүтээгдэхүүнээр гоёх болсон нь олны анхаарлыг татаж буй.

 

Дэлхийн ноолууран бүтээгдэхүүний дийлэнх хувийг Монгол Улс үйлдвэрлэдэг юм. Тус улсын цаг агаар эрс тэрс бөгөөд өвлийн улиралд -40 хэм хүрдэг гэнэ. Үйлдвэрлэгчид жил бүрийн дөрөвдүгээр сард малчдаас ноос худалдан авч, үйлдвэрлэлээ явуулдаг.  Монголд ноолууран бүтээгдэхүүний зах зээл эрчимтэй тэлсээр байна.

 

Дэлхийн олон компани Монголоос ноос авдаг гэдэг ч БНХАУ-ын хойд хэсэгт байрлах Өвөрмонголоос ноос худалдан авдаг.

 

Супермодель Жижи Хадид

 

Жижигийн гоёсон уг ноолууран бүтээгдэхүүн бол Монголын загвар зохион бүтээгч Ж.Мандхайн бүтээл юм. Ж.Мандхай өнгөрөгч 2014 онд Лондон хотноо нэрийн “MANDKHAI CASHMERE” дэлгүүрээ нээж, амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэрбээр Лондон хотноо загварын чиглэлээр суралцжээ.

 

Тус брэндийн бүтээгдэхүүнүүд үзэмж тансагаас гадна биед дээд зэргийн тухтай аж. Жижи уг брэндийн шүтэн бишрэгч ба байнгын худалдан авагч гэнэ.

 

Ж.Мандхай 

 

“Би олон жилийн турш малчдаас ноос худалдан авч, хамтран ажилласаар байна. Миний брэнд олонд танигдаж эхэлсэн. Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй. Учир нь би ноолууран дунд амьдардаг болохоор. Үнэхээр аз завшаантай. Ноолуур бол шилдэг даавуу. Тиймээс энэ гайхалтай бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглээрэй хэмээн хүсдэг. Ноолуурыг ахимаг насныхан өмсдөг гэсэн ойлголт байдаг. Энэ бол буруу тодорхойлолт юм” гэж Ж.Мандхай ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol gej medeegui bailgui tegeed ch mongol yum u hujaa ch yum uu hen medeh yum
2018-11-29
ZOCHIN:
sain baina.
2018-11-29
Sain bna, amjilt
2018-11-29
Зочин:
Bayar xurgie tiimee manai zaluuchuud chadnoo , zuv chigleliig uxaalag songojee.
2018-11-29