“Apple” компани шүүхэд дуудагджээ

“Apple” компанийг "Монополийн эсрэг хууль" зөрчсөн хэмээн буруутгаж, шүүхэд дуудагдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Тус компанийн "App store" үйлчилгээ хэрэглэгчдээс 30 хувийн шимтгэл авсан нь үнийн дарамт учруулж байна хэмээн “iPhone”-ийн хэрэглэгчид шүүхэд гомдол гаргасан гэнэ.
Дээрх гомдлын дараахан “Apple” компани "Аппликейшн хөгжүүлэгчид тухайн программаа худалдах, эзэмших бүрэн эрхтэй" гэж мэдэгджээ.
"App store" бол “Apple” компанийн орлогын эх үүсвэрүүдийн нэг бөгөөд "Бид шударгаар өрсөлддөг. Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргаж байгаагүй" гэв.
АНУ-ын шүүхээ "Монополийн эсрэг хуулийн дагуу" тус компанид өндөр торгууль ноогдуулах өндөр эрсдэлтэй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ