УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх хуваарьтай байна. Гэвч өнөөдрийн хуралдаан эхлэх эсэх нь мөн л тодорхойгүй. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд Ёсзүйн дэд хорооны хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан сайд нарын асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулна хэмээн мэдэгдсэн. Харин Ёсзүйн дэд хорооны ирц хүрээгүйгээс хуралдаагүй байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Тэгэхээр УИХ-ын дарга болоод гишүүд хууль хэрэгжүүлэх эсэхийг харах л үлдлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Түр хороо байгуулах тухай” /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай /Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн 2018.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
Уншиж байна |