Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр "Скэй Ньюс" сувагт ярилцлага өгсөн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн өдрүүдэд олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй Оросын тал Украины хөлгүүдийг олзолж, цэргүүдийг нь баривчилсан асуудлаар ярьсан байна.
Ерөнхийлөгч "Крымийн хойгийн асуудлаас болж ОХУ, Украины харилцаа нэг үгээр ДАЙСАГНАСАН болсон. Мөн оросууд Украинд заналхийлсээр байна. Оросын танкууд Украины хилээс 18 км-ийн цаана байршиж, хүчээ зузаатгаж буй талаар тагнуулынхан мэдээлсэн. Мөн танкаас гадна пуужингийн систем зэрэг бий. Энэ бүхэн өнгөрөгч 9, 10 сараас эхэлсэн" гэж ярьжээ.
"Украины хөлгүүд ямар ч зөрчил гараагүй" гэж Порошенко мэдэгдэв.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кречийн хоолойд болсон үйл явдал Порошенкогийн сайтар найруулсан жүжиг хэмээгээд "Тэрбээр газарт унасан рейтингээ өсгөхийн тулд тавилттай жүжиг тавьсан" гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |