Худалдааны шинэ татварыг түр хугацаагаар хойшлуулахаар болжээ

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулагдсан "Их 20" дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нар уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн дунд "худалдааны дайн" дэгдээд нилээдгүй хугацааг өнгөрөөж байна.
Цагаан ордны тэргүүн Трамп хэдэн сарын өмнө БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Тэрбээр Си даргатай уулзах үеэрээ тус улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах шинэ татварыг 90 хоногоор хойшлуулахаар тохиролцжээ.
Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн албанаас баталсан байна.
Хэдий Хятадын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварын түр хугацаагаар хойшлуулахаар тохиролцсон ч энэ хугацаанд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд 10 хувийн нэмэлт татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэхээ Вашингтон, Бээжинд сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ