Нулимс асгаруулагчаас болж, 80 настай эмэгтэй амиа алджээ

img

Францын нийслэл Парис хотноо үргэлжиж буй "шар хантаазтан"-уудын жагсаалын үеэр нэг иргэн амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Энэ амралтын өдөр ширүүссэн жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан юм.

 

Уг дайралтад 80 настай эмэгтэй өртөж, өчигдөр нас барсан талаар албаныхан уламжлав.

 

Эмэгтэйн гэр жагсаал болж байсан газраас холгүй байрладаг гэнэ. Тэрээр цонхоо хаах үед нулимс асгаруулагчид хорджээ. 

 

"Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан" гэж гэр бүл нь мэдэгдлээ. 

 

Иргэд шатахууны үнийг эсэргүүцэн ийнхүү 14 хоногтоо тэмцэж байна. Олон өдөр үргэлжилсэн жагсаалын үеэр ийнхүү гурван хүн амиа алдаж, 136 хүн шархаджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ