Нигерийн Ерөнхийлөгч олны өмнө гарч, хуурамч цуурхалыг няцаав

img

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари таван сарын хугацаанд Британид очиж, эмчилгээ хийлгэсэн билээ.

 

 

Улсын ажлаас илүү биеийн эрүүл мэнддээ ихэнх цагаа зарцуулж буй Ерөнхийлөгчдөө ард түмэн нь ихээхэн сэтгэл дундуур буй юм.

 

Саяхнаас эрхэм Ерөнхийлөгчийг нас барсан улмаар эрх баригчид эрх мэдлээ алдахгүйн тулд Бухаритай тун адилхан нэгнээр төрийн тэргүүний албыг хашуулж байна гэх болжээ.

 

Сөрөг хүчнийхэн "Ерөнхийлөгчийн орлон тоглогчоор Судан гаралтай эр ажиллаж байгаа" гэж мэдэгдэв.

 

Ерөнхийлөгч болон албаныхан өнгөрөгч амралтын өдөр Польш улсад иргэдтэйгээ уулзсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчид хэд хэдэн асуулт ирсний дотор "Таныг нас барьсан улмаар таны оронд орлон тоглогч гүйцэтгэж байгаа гэх юм" гэж асуужээ.

 

Уг асуултад Ерөнхийлөгч "Би хуурамч биш. Удахгүй би 76 нас хүрнэ. Хэн ч намайг орлоогүй. Биеийн эрүүл мэнд ч сайн байна. Хүмүүс миний суудалд санаархах нь элбэг. Энэ санаархлаа олон ч хүн Дэд ерөнхийлөгчид илэрхийлсэн байна лээ" гэж мэдэгдэв.

 

Тэрбээр ямар өвчин туссан яагаад Британи хагас жил эмчлүүлсэн талаараа тайлбар хийхээс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ