АНУ тэргүүтэй цэргийн эвслийнхэн өнгөрөгч амралтын өдөр Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй "Исламын улс" бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч, их хэмжээний хохирол учруулсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Тагнуулын мэдээлэл дээр үндэслэн эдгээр бүс нутгуудад тус бүлэглэлийн толгойлогчид зэрэг нөлөө бүхий эрхмүүд байсан гэнэ.
Тэгвэл дээрх цэргийн ажиллагааны үеэр эх орноосоо урваж, жихади болсон Петр Кэссига амиа алдсан гэнэ.
Тэрээр 2014 онд тусламжийн ажилтнаар Сирид ирэх үедээ "Исламын улс" бүлэглэлд элсч, нэрээ Абдул-Рахмана Кэссига хэмээн өөрчилсөн билээ.
Кэссига өмнө нь АНУ-ын армид алба хааж, Иракт цэргийн ажиллагаанд оролцож байжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |