Салан тусгаарлагчид барилгын ажилчдыг хөнөөжээ

Индонезийн өмнөд хэсгийн Папау мужид халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Зэвсэглэсэн этгээдүүд барилгын ажил явагдаж байсан бүс нутаг руу халдсан байна. "Халдлагын улмаас 24 хүн амиа алдсан" хэмээн албаныхан уламжлав. Амиа алдагсад бүгдээрээ барилгын ажилчид байсан ба Нигуга мужид шинээр тавигдаж буй зам, гүүр барьж байжээ.
Хамгаалалтын ажилчид болон орон нутгийн ажилчид гэмт этгээдүүд рүү гал нээж, барилгын талбайг хяналтдаа авчээ.
Эрх баригчид дээрх халдлагын ард салан тусгаарлагчид бий гэж мэдэгдэж, хариу арга хэмжээ авахаа анхааруулсан аж.
Цагдаагийн төлөөлөгч, хурандаа Мухаммед Айди “Зэвсэглэсэн этгээдүүд бол салан тусгаарлагчид. Тэд хяналтад байдаг бүс нутгаа улс хэмээн нэрийдэж, энэ сарын 1-нд тусгаар тогтносон өдөр гэж, баярлацгаасан” гэж мэдэгджээ.
Амиа алдагсад “PT Istaka Karya” барилгын компанийн ажилчид байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ