Мадурогийн сүүлчийн найдвар Путин

img

Эдийн засгийн гүн хямралд ороод буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро санхүүгийн асуудлаа шийдвэрлэх сүүлчийн найдвараа өвөртлөн ОХУ-ын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр ОХУ-д айлчлах бус Ерөнхийлөгч В.Путинтэй биечлэн уулзаж, санхүүгийн дэмжлэг авах зорилготой байна. 

 

Кремлийн хэвлэлийн алба "Удирдагчид өнөөдөр уулзахаар тохиролцсон. Уулзалтаар Венеусэлийн Засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, газрын тос, байгалийн хий болон худалдааны асуудлаар хэлэлцэнэ" гэж  мэдэгджээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков "Ерөнхийлөгч Венеусэлийн талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа" гэж "TASS" агентлагт ярьсан байна. 

 

Венеусэлийн эдийн засаг 2010 оноос уналтад орсон ба 2015 оноос 3.5 сая иргэн эх орноосоо дүрвэсэн гэж НҮБ-аас мэдээлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ