"Оны онцлох хүмүүс"-т сэтгүүлч Жамал багтжээ
2018-12-11

 

Америкийн "TIME" сэтгүүл энэ оны онцлох хүмүүсийн жагсаалтыг нийтэд танилцуулсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Уг жагсаалтад учир битүүлэг байдлаар амиа алдсан "Вашингтон Пост" сонины сэтгүүлч, Саудын Арабын иргэн Жамал Хашогги багтсан байна.

 

Сэтгүүлч эр өнгөрөгч аравдугаар сард Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа сураггүй болсон ба 14 хоногийн дараа түүнийг амиа алдсан гэж Риядын эрх баригчид мэдэгдсэн түүхтэй.

 

 

Мөн жагсаалтад Британийн ханхүү Харритай гэрлэсэн Меган Маркл, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар багтсан байна.

 

Тус сэтгүүл шинэ оны өмнө "ОНЫ ЭРХЭМ"-ийг тодруулах юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин