Ухаалаг үйлчилгээг эсэргүүцсэн Солонгос эр өөрийгөө шатаажээ

Өмнөд Солонгосын томоохон хотын иргэд заавал гараа өргөхгүйгээр утсанд суурилуулсан апп-аараа хүссэн газартаа такси дуудаж, цаг хугацаагаа хөнгөвчлөх болжээ.
Гэхдээ уг ухаалаг үйлчилгээг эсэргүүцэн олон мянган жолооч нар Сөүл хотноо эсэргүүцлийн жагсаалын зохион байгуулж буй талаар "www.scmp.com" сайт мэдээллээ.
"KakaoTalk" мессенжерийг эзэмшигч компани Солонгосын зах зээлд энэ долоо хоногт Америкийн "Uber"-тай ижил такси захиалгын үйлчилгээг нэвтрүүлсэн юм.
Тэгвэл уг үйлчилгээг эсэргүүцэн, Чой гэх 57 настай эр өөрийгөө шатаасан байна. Түргэнийхэн хугацаа алдалгүй түүнийг эмнэлэгт хүргэгдсэн боловч, тэрээр амьсгал хураасан гэнэ.
Чой өөрийгөө парламентын ордны өмнө шатаасан ба "Эрх баригчид хөөрхийлөлтэй ард түмнээ бодохгүй байна" хэмээн хашгирч байжээ.
"Uber"-ийн удирдлагууд гурван жилийн өмнө тус улсад ухаалаг үйлчилгээгээ нэвтрүүлэхийг хүссэн ч тухайн үед жолооч нарын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж, үйлчилгээгээ цуцлахад хүрч байв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ