Босоо Хөх Монгол: Бид хилийн баганын тухай яриагүй

Монгол Улсын хилийн зурвасыг тасалж, газрын тосны хайгуул хийж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. "Босоо хөх Монгол" ТББ-аас өгсөн гэх энэ мэдээллийг хилийн байгууллагаас эрс үгүйсгэж, ор үндэсгүй гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр “Босоо Хөх Монгол” ТББ-аас эл асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагынхан нутгийн иргэдийн хүсэлтээр Эрдэнэцагаан суманд очсон гэдгээ хэлж байна. Ингэхдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн зурвас хэсэгт өрөмдлөг хийж буй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мах Oil компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус компани нь Монгол Улсын хилийн баганаас 500 м-ын зайтай хамгаалалтын тор сэтэлсэн зурвас газарт өрөмдлөг хийж буй аж.
Хилийн хамгаалалтын торыг эвдэж, үйл ажиллагаа явуулж байгаад эмзэглэснээ “Босоо Хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа хэллээ.
Харин энэ мэдээллийг нь мушгин гуйвуулж, буруу мэдээлэл ард түмэнд өгч байна гэж тэр хэлэв. Энэ тухай тэрбээр “Босоо хөх монгол гэхээр нүд нь хорсдог. Энэ байгууллагыг эсэргүүцэхэд амьдралаа зориулсан мэт хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй яриа, постууд олон нийтийн сүлжээд маш их тархсан. Бид Монгол Улсын хилийн хамгаалалтын тор эвдэрсэн байна. Энэ торыг засч янзлах шаардлагатай байна гэдгийг уриалсан. Гэтэл үүнийг хилийн баганыг нурааж унагаасан гэж худлаа ярьж байна. Үүнийг залруулж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн энэ мэдээллээрээ хилийн байгууллага болон хилчдийг доош нь хийх санаа агуулаагүй гэдгийг хэллээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ