Согтуу жолооч төрийн ордны хашааг мөргөв

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн тусгай хамгаалалттай газар болох Төрийн ордныг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол өнөөдөр /2018.12.12/ 10.00 цагийн орчимд гарчээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "Приус 20" маркийн автомашины жолооч нь осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоожээ.
Гарч болох эрсдлийг тооцож, өөрийн болон бусдын амь бие эрүүл мэндийг хохироохоос болгомжилж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ