КАНАД: Хятад хууль бус баривчилгаагаа нэн даруй зогсоо

БНХАУ-ын хуулийнхан өчигдөр Канадын дипломат асан Майкл Ковригийг албан томилолтоор явж байхад нь саатуулж, хорьсон билээ.
Уг баривчилгааны дараахан Ковригийн хамтран ажиглагсад буюу "Олон улсын хямралын баг"-аас мэдэгдэл хийж, "БНХАУ хууль бус баривчилгаа хийж, хүний нэр хүнд, аюулгүй байдалд заналхийллээ" гэв.
Мөн Канадын Засгийн газрыг уг асуудалд анхаарлаа хандуулж, иргэнээ суллах арга хэмжээг эхлүүлэхийг уриалжээ.
Коври улсын ажлаа хүлээлгэн өгсний дараа "Олон улсын хямралын баг"-т нэгдэж, Зүүн Хойд Ази дахь ахлах зөвлөхөөр ажиллах болсон байна.
Хятадын тал түүнийг хаана хорьж байгаа, ямар шалтгаанаар баривчилсан эсэхээ нийтэд мэдэгдээгүй байна. Канадын Гадаад хэргийн яам "Энэ бол хууль бус баривчилгаа. Нэн даруй суллаж, тайлбар хийхийг шаардаж байна" гэж мэдэгджээ.
Ковриг нь 2014-2016 оны хооронд БНХАУ дахь Канадын элчин сайдын Яамны консулын хэлтэс, 2017 онд Хонконг дахь Канадын консулаар ажиллаж байв.
Канадын цагдаагийнхан АНУ-ын Засгийн хүсэлтийн дагуу "Huawei" компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг баривчилсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ