Япончууд 2018 оныг ГАЙ ГАМШИГ гэх ханзаар илэрхийллээ

img

Япон улсад энэ он олон байгалийн гамшиг ар араасаа болж, экологийн хувьд ихээхэн хохирол амсаад буй юм. Байгалийн гамшгийн уршгаар 150 гаруй хүн амиа алдаж, 100 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ. 

 

 

Япончууд оны сүүлчийн сард энэ оныг бүрэн илэрхийлэх боломжтой ханз үсгийг санал хураалтаар тодруулдаг уламжлалтай. 

 

Киото хотноо үйл ажиллагаагаа явуулах "Ханз үсгийг түгээн дэлгэрүүлэх сайн дурын сан" дээрх арга хэмжээг өнгөрөгч 1995 оноос зохион байгуулсаар иржээ.

 

Тэгвэл 2018 оныг илэрхийлэх ханз үсэг зарлах ёслол зохион байгуулагдсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. 

 

Киотогийн Киёмизу буддын шашны сүмийн тэргүүн лам Сэйхан Мори цагаан цаасан дээр бийрээр “sai” гэх ханзыг бичжээ. Уг ханз  ГАЙ ГАМШИГ, АЗГҮЙ ЯВДАЛ гэх үгийг илэрхийлдэг байна. 

 

Зохион байгуулагчид иргэдийн саналыг онлайн болох шуудангаар хүлээж авч шалгаруулсан байна. Нийт 193,214 санал ирснээс “гамшиг” илэрхийлдэг ханз 10.8 хувийн саналаар тэргүүлжээ.

 

 

2017 оныг илэрхийлэх ханзаар "Умард" гэх үг шалгарч байв. Уг ханз Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийг ийнхүү илэрхийлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ