Онлайнаар бүсгүйтэй танилцсан Австрали сайд огцорлоо

Австралийн Засгийн газрын Дэд сайд Эндрью Брод танилцах сайтын тусламжтай өөрөөсөө 20 насаар дүү бүсгүйтэй танилцаж, уулзсан нь ИЛ болсон талаар "CNN" агентлаг уламжлав.
Энэ бүх дуулианаас болж, сайд албан тушаалаасаа огцорсон талаар Шадар сайд Майкл Маккормак мэдэгджээ. Тэрбээр "Эндрью Брод сайдын суудлаасаа огцорсон ч Засгийн газарт ажиллах болно" гэв.
"New Idea" сэтгүүлд анхлан Брод сайтын талаарх мэдээллийг нийтэлсэн байна. Тус сэтгүүл "Сайд гэр бүлтэй. Тэрбээр өнгөрөгч сард ажлаар Хонконг руу явах үедээ танилцах сайтаар танилцсан бүсгүйтэйгээ уулзсан" гэж бичжээ.
Мөн тус сэтгүүл сайдтай уулзсан бүсгүйн ярилцлагыг нийтэлсэн байна. Сайдтай танилцсан Хонконг бүсгүй "Түүний ааш зан их түрэмгий. Тиймээс би уулзалтаа дуусгаж чадаагүй" гэж ярьжээ.
Хэвлэлд сайдын бүртгүүлсэн танилцах сайтын мэдээллийг нууцалж, "Энэ сайт баян чинээлэг, ахимаг насны эрчүүдийг залуу бүсгүйчүүдтэй танилцуулах, улмаар уулзах газар зэргийг нь зохион байгуулдаг" гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ