С.Чинзориг: Агаарын бохирдол ихтэй бүсийн бага насны хүүхэдтэй ээжүүдийн тоог гаргана
2018-12-19

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-Ерөнхий сайдаас жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг утааны улиралд Улаанбаатар хотын ойр байгаа амралт, сувилалын газарт амраах асуудлыг судлах үүрэг өгсөн. Үүний дагуу өнөөдөр холбогдох саналаа боловсруулж, Засгийн газарт танилцууллаа.

 

Нийслэлийн агаарын бохирдолд ихтэй бүсүүд буюу Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт нийт 50 мянган хүүхэд, 11 мянган жирэмсэн эх бий. Эдгээр хүмүүсийг энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд дунджаар 5 хоног цэвэр агаарт амраахад нийт 8 тэрбум төгрөг шаардлагатайгаас нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, эцэслэн шийдвэрлэхээр болсон.

 

Өнөөдөр Сангийн яам, ЭМЯ болон ХНХЯ хамтран тогтоолын төсөл боловсруулах болно. Эхний ээлжинд агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийн тоог нарийвчлан гаргана. Хоёрдугаарт, ЭМДС болон НХС-тай хамтран ажилладаг амралт, сувилалын газруудын тоог гаргах юм хэмээн мэдээлэв. ХНХ-ын сайд мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Хүчил төрөгчийн коктейл тараах санал гарсан гэсэн. Дэмжигдсэн үү?

 

-Засгийн газрын хуралдаанаар жирэмсэн ээж болон 0-5 насны хүүхдүүдэд хүчил төрөгчийн коктейли өгөх санал яригдсан байна. Гэвч энэ нь үр дүнгүй арга хэмжээ гэж үзсэн. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Сонгуулиар ард түмнийг 10,20 мянгаар хуурч гарсантайгаа адилхан гэж сэтгэж байх шив дээ. Таван хоногийн агаар өвлийн 3 сарын утааг хамгаалж чадна гэж мунхруулах уу? Ард түмнийг бүр тэнэг, ингээд түр хуурчихад болно гэж доромжилж байгаатай адил бн. Энэ мөнгөөрөө цэцэрлэг барьдаг болоосой!!!!
2018-12-20
Бодлогогүй Засгийн газар:
ингэж нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг юм хийхээ хэзээ болих юм бэ, хайран татвар төлөгчдийн хөрөнгө. Хүрэлсүхийн ЗГ-рт ямар ч бодлого, хөтөлбөр байхгүй нь ингээд мэдэгдээд байх юм. Гэтэл хэдэн далдаганасан юмнууд түүнийг өөгшүүлж, олон түмний тархийг угааж, асуудлыг өөр зүг рүү чиглүүлээд, ар хойгуур нь ямар юм хийх гэж байгаа бол доо гэх сэжиг төрөх юм
2018-12-19
Жигшин зэвүүцэгч иргэн:
Ёо ёо энэ 25 дугаар суваг телевизийн мэдээг үзээд ой гутчихлаа. Засгийн газрын өнөөдөр гаргасан нялх хүүхэдтэй эхчүүдийг агаарт амраах шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм гэнэ. Утаатай тэмцэх арга хэмжээ авахын зэрэгцээ хэдэн нялх хүүхэд, жирэмсэн эхчүүдийг агаарт гаргахад юунд нь хэдэн халтар төгрөг харамлаад байгаа юм бол? Тэр 8 тэрбум төгрөг нь хүүхдийн эрүүл мэндээс илүү чухал юм байх даа. Худлаа мөнгө идэх арга л гэнэ. Өөрсдийнхөө түвшинд л сэтгэх юм даа
2018-12-19
Утаа:
Утаанбаатарт бага бохирдолтой бүс гэж байхгүй шүү
2018-12-19
иргэн:
Зүгээр л хагас бүтэн сайн өдөр гэр бүлээрээ эрүүл агаарт гарч амарч зугаалах нөхцлийг бүрдүүлсэн тодорхой газарт үнэ төлбөргүй унаагаар үйлчлэх арга хэмжээ л аваач
2018-12-19
Маск тараа:
Хэн нэгнийг онцгойлж болохгүй, хүн бүр адил тэгш эрхтэй, утааны мөнгө авлигачдын гараар орж дуусахаас өмнө иргэдэд маск, сүү болгож өгөх хэрэгтэй, хулгайч ихтэй улсын иргэд ийм л зүйл хүсэхээс өөр арга алга
2018-12-19
иргэн:
5хоног??? Бас бөөн мөнгө идэх арга
2018-12-19
Бат:
Өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны төлбөр ав би өгнөө амьд явмаар байна өгөхгүй нь хөдөө нүү өөр ямар гарц байна
2018-12-19