"Баянзүрх" худалдааны төвийн зургаан лангуу шатжээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх худалдааны төвд өчигдөр /2018.12.18/ гал гарсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт 6 ширхэг хүнс, барааны лангуу шатаж байна" гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан" гэлээ.

 

Хэргийн газарт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баянзүрх зах ч одоо засвар хийх цаг нь болсоон
2018-12-19