Хүүг нь хөнөөсөн Пхеньянаас нөхөн төлбөр шаардлаа

img

Хойд Солонгос улсад 2015 онд жуучлалаар очсон Виржинийн их сургуулийн оюутан Отто Уормбирийг ухуулга хуудас тараасан хэмээн Пхеньяны цагдаагийнхан үзэж, шүүхэс 15 жилийн ял оноосон билээ.

 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео иргэнээ суллахын тулд Хойд Солонгос улсад зочлон, албаныхантай хэлэлцсний үр дүнд Оттог амжилттай чанга дэглэмтэй шоронгоос чөлөөлсөн юм.

 

Харамсалтай нь 2017 онд Отто ухаангүй, комын байдалтай нутаг буцсан юм. Уг үйл явдлын дараагаас 14 хоногийн дараа залуу 23 насандаа таалал төгсчээ.

 

Тэгвэл Оттогийн эцэг, эх хүүгийнх нь аминд хүрсэн Хойд Солонгосын Засгийн газраас 1.1 сая ам.доллар нэхэмжилсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Оттогийн гэр бүлийн хуулийн баг "Хойд Солонгосын Засгийн газар олон улсын хуулийг зөрчиж, жуучлалаар очсон иргэнд хилс хэрэг тохохоос гадна эрүүдэн шүүж, улмаар амь насыг хөнөөсөн" гэж мэдэгдээд, шүүхэд гомдол гаргажээ. 

 

Уг асуудлаар Пхеньян албан ёсны байр сууриа хүргээгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yum:
MONGOLOOS HEDEN HUN AMITAN TAMALAJ SURSAN HUJAANUUD OCHIJ UHTEL NI TAMALSAN GESEN BOOVIIN NI TASDAAD AMAND NI CHIHEJ ALSAN GESEN SOLONGOSUUD BUR BOLI GEED ARAI GEJ ZOGSOOSON GESIISHD
2018-12-20
Haha, yamar shaadag sda we
2018-12-20
Haha, yamar shaadag sda we
2018-12-20
zochin:
Gazriin amerik hun 1 say dollariin unetei bol tengeriin zayat mongol hun 1 terbum dollariin unetei baih estoi shuu.
2018-12-20
Haha, yamar shaadag sda we
Haha, yamar shaadag sda we