Хятадын тал Канадын дахин нэг иргэнийг баривчилжээ
2018-12-20

Хятадын цагдаагийнхан Канадын гурав дахь иргэнийг баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.  

 

 

Энэ талаар Канадын Засгийн газар мэдэгдэж, БНХАУ-ын эрх баригчдыг нэн даруй иргэдийг нь суллахыг шаардсан байна. Бээжин хотноо амьдардаг Канадын иргэнийг ямар шалтгаанаар баривчилсан нь НУУЦ аж. 

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо "Энэ бол санаатай үйлдэл. Канадын тал "Huawei" компанийн захирал Мэн Ванжоуг баривчилсантай холбогдуулан тэд ямар ч шалтгаангүйгээр баривчиллаа" гэж мэдэгджээ. 

 

Бээжин өнгөрөгч долоо хоногт Канадын дипломатч асан Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спэвор баривчилсан юм.

 

Тэднийг БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгажээ. 

 

Энэ сарын эхээр АНУ-ын хүсэлтийн дагуу "Huawei" компанийн захирлыг Ванкувер хотноо байхад нь баривчилсан юм. Түүнийг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчиж, улмаар Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин