Багш мэргэжилтэй Канад эмэгтэй Хятадад баривчлагджээ
2018-12-21

БНХАУ-ын цагдаагийнхан шалтгаангүйгээр Канад улсын иргэдийг баривчилсаар байна. Долоо хоногийн хугацаанд Хятадын тал Канадын гурван иргэнийг баривчилжээ.

 

Сара Макайвер

Тэгвэл сүүлд баригдсан Канадын иргэн Сара Макайвер гэдэг ба багш мэргэжилтэй нэгэн хэмээн "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Баривчлагдаад буй Сара Канадын Альберта мужийн оршин суугч гэнэ. Тэрбээр энэ оны эхээр Хятадын нэгэн ахлах сургуульд багшлахаар ирсэн аж. Гэхдээ ямар чиглэлээр хичээл заадаг нь тодорхойгүй байна. 

 

Бээжин өнгөрөгч долоо хоногт Канадын дипломатч асан Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спэвор баривчилсан юм. Тэднийг БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгажээ. 

 

Энэ сарын эхээр АНУ-ын хүсэлтийн дагуу "Huawei" компанийн захирлыг Ванкувер хотноо байхад нь баривчилсан юм. Түүнийг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчиж, улмаар Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Канад бол Америкийн гар хөл, бужны нохой
2018-12-21
kub:
uuriin irgeniig khamgaalakh bolon uuriin erkh ashgiig khamgaalakhad chiglesen khariu alkhmuud. ene ajillagaag Kanadad urnusun khyatad irgenii barivchilgaatai kholbon avch uzekh ni zuitei yum
2018-12-21