Тай хөвгүүд амийг нь аварсан баатруудтайгаа уулзжээ

Тайландын хойд хэсгийн Чиан Рай мужийн Лам Таунг агуйн гүнд 16-18 өдрийг өнгөрүүлсэн өсвөрийн хөлбөмбөгийн "Зэрлэг баавгай" клубын 11-16 насны 12 хөвгүүн, 25 настай дасгалжуулагч өчигдөр амь насыг нь аварсан Их Британи болон Тайландын аврагчидтай уулзаж, талархлаа илэрхийлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Британийн хашир туршлагатай шумбагч, аврагч Вернон Ансвортын удирдлага дор олон улсын аврагчид ажиллаж, хүүхдүүдийг дасгалжуулагчийнх нь хамт аварч чадсан юм.
Дээрх уулзалтын үеэр Вернон Ансворт "Би тэднээр бахархдаг. Тэд үнэхээр зоригтой. Тэд мундаг, тэвчээртэй байсан учир аврах ажиллагааны үеэр эрсдэл гараагүй" гэж "ВВС" агентлагт ярьжээ.
Тэд ийнхүү хагас жилийн дараа уулзсан аж. Хөвгүүд өнгөрсөн хугацаанд тун завгүй байсан ба сахил хүртэхээс гадна АНУ, Аргентинд очсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ